ЭТТ: Ногдол ашгийг цагаан сарын өмнө болон дөрөвдүгээр сард олгоно
Чихэнд чимэгтэй
2025-02-20
“Эрдэнэс Тавантолгой” компани 2024 оны цэвэр ашгаасаа иргэдэд ногдол ашиг хэрхэн хуваарилах талаараа Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцууллаа. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл эхний 130 мянган төгрөгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олгоод байсан бол үлдсэн ногдол ашгийг энэ сарын 28 буюу битүүний өдөр болон ирэх дөрөвдүгээр сард хоёр хувааж олгохоор болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.