Киргизийн эмч нар Монголд сурсан чихний мэс заслын туршлагыг нутагтаа нэвтрүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2024-11-04
Киргизстаны эмч нар насанд хүрэгчдэд чихний имплант суулгац буюу сонсголын төхөөрөмж суулгах мэс заслыг ойрын хугацаанд эх орондоо нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Алымкадыр Бэйшэналиев парламентын 2025 оны төсвийн сонсголын үеэр мэдээллээ. Түүний хэлснээр, уг мэс заслыг хийх эмч нар Монгол, Орос, Туркэд сургалтад хамрагдсан бөгөөд тун удахгүй Австрийн Венад туршлага судлах аж. Улмаар чихний имплант суулгах мэс заслыг төв эмнэлэгтээ хийхээр бэлтгэж, тоног төхөөрөмжийг нь суурилуулахаар болжээ. Мөн хүүхдэд чихний имплант суулгах мэс засал хийдэг болохоор төлөвлөн тоног төхөөрөмжийг нь хэдийнэ худалдаж авснаа мэдээлсэн байна. Түүнчлэн энэ төрлийн хагалгааг 500 хүнд үнэ төлбөргүйгээр хийхээр Катарын талтай хэлэлцээ хийж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Катарын эмч нар тус улсад чихний имплант суулгах 168 хагалгаа үнэ төлбөргүй хийж өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.