images

Хэнтий аймагт түмэн адууны баяр болов

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-11-21


     Хэнтий аймгийн Батноров суманд жил бүр уламжлан болгон тэмдэглэдэг Талын түмэн адууны баяр боллоо. Энэ жилийн баяраар “Домогт талын хүлэг” морины сэдэвт дууны уралдаан зохион байгуулжээ. Мөн “Домогт талын төвөргөөн” хүндэтгэлийн тоглолт хийж, “Шургуу тэмцээн”, “Эмнэг булгиа”, "Сайхан морьтон хос", “Удамт Монгол” хүүхдийн морьтон жагсаал, “Талын гөрөөчин” анч тайга нохойн богино зайн уралдаан зохиож шилдгүүдийг шалгаруулав. Найм дахь удаагийн адууны баярт нийт 200 гаруй оролцогч, мянга орчим адуутай оролцжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.