Валютын нөөц 2.8 тэрбум доллар болж өсөв
Чихэнд чимэгтэй
2022-11-03
Монгол банкны валютын нөөц өнгөрсөн сарын мөн үеийнхээс 3.7 хувиар өсч 2.8 тэрбум доллар болсон хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. Гэхдээ энэ нь оны эхний үзүүлэлтээс 36 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Монгол улс ирэх хоёр жилд хэд хэдэн бондын өр төлөх хуваарьтай тул валютын нөөцийг ихээр нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлснийг тус агентлаг эш татсан байна. Монгол улс 2023 онд гэхэд л 1.3 тэрбум долларын өр төлөх ёстой гэнэ. Валютын нөөц өнгөрсөн оны 4 дүгээр сарын сүүлээр 4.9 тэрбум доллар болсон нь түүхэн дээд үзүүлэлт байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.