images

Монголын эмэгтэй теннисчид Азид түрүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-30


   Монголын талбайн теннисний эмэгтэйчүүдийн шигшээ баг Малайз улсад зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Billie Jean King Cup” буюу Ази тивийн II группийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Энэ тэмцээнд нийт 10 орон хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд "А" хэсэгт тэргүүлсэн хоёр баг "Б" хэсгийн тэргүүлсэн хоёр багтай зөрж тоглон ялсан хоёр баг нь Ази тивийн I группт шалгарч Азийн шилдгүүдтэй мөр зэрэгцэх тоглох юм. Тэгвэл манай тамирчид хэсгийн эхний тоглолтоо Марианы арлуудын шигшээ багтай хийж 3:0 харьцаагаар, хоёр дахь тоглолтоо Сингапуртай хийж 3:0 харьцаагаар, гурав дахь тоглолтоо Малайзтай хийж 3:0 харьцаагаар, дөрөв дэх тоглолтоо Туркменистантай хийж  3:0 харьцаатайгаар тус тус хожжээ. Улмаар тэмцээний шигшээ шатанд Филиппин улсын багийг хожиж, хэсгээ тэргүүлсэн байна. Эцсийн дүнгээр манай тамирчид Ази тивийн I группт дэвших эрхээ авчээ. 

Эх сурвалж: Mongolian Tennis Association

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.