images

"Торгоны зам" раллид Монголоос гурван тамирчин уралдана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-30


    2025 оны "Торгоны зам" ралли буюу холын зайн бартаат замын уралдаан ирэх долоодугаар сарын 12-22-ны өдрүүдэд Монголын нутгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн уралдаанд манай улсаас гурван тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Тэдний нэг нь өнгөрсөн жилийн "Торгоны зам" уралдааны шилдэг оролцогч П.Мөрөн юм. Уралдаан мотоцикл, дөрвөн дугуйт, хоёр төрлийн жийп, том оврын машин зэрэг төрлүүдээр болох бөгөөд оролцогчид нийт 10 хоногийн турш 5500 км зайг туулна. Ингэхдээ ОХУ-ын Эрхүү хотоос эхлэн Байгал нуур, Улаан-Үд, Улаанбаатар хот, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийг дамжин өнгөрч ОХУ-ын Горно-Алтайск хүрнэ. "Торгоны зам" ралли 2009 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд өнгөрсөн жилийн уралдаанд 20 орны 100 гаруй тамирчин оролцож, уралдааны шууд дамжуулалтыг дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 200 сая хүн үзсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.