images

Япон улс Монголын хөдөөгийн 1000 оюутанд нийт 5 сая долларын тэтгэлэг олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-27


  Япон улс Монголын их, дээд сургуулиадад суралцаж буй хөдөөгийн 1000 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Японы “Ниппон” сан хооронд "Сасакава" тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичгийг өчигдөр байгуулсан бөгөөд тус сангаас 12 жилийн турш нийт таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилт олгох аж. Ингэснээр жил бүр 100 оюутныг сурлагын амжилтаар нь сонгон шалгаруулж тэтгэлэг хүртээнэ. Харин шалгарсан оюутнууд сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ орон нутагтаа гурван жил ажиллах болзолтой юм. Тэгвэл МУИС-д хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, АШУҮИС-д эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, ХААИС-д мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал, ШУТИС-д хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэлийн чиглэлээр суралцах оюутнуудад энэ тэтгэлэг хамаарна. Тэтгэлэгт хөтөлбөрийг ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Япон улсад хийсэн айлчлалын үеэрээ ярилцаж тохиролцсон бөгөөд манай улсад тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх, орон нутагт хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэндийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх зорилготой юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.