images

Д.Трамп: АНУ Израилийг аварсан, одоо Б.Нетаньяхуг аварна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-26


   Ираны цөмийн байгууламжийг устгах ажиллагаа явуулахад Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху нягт хамтран ажилласан болохыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дурдаад, түүнийг одоо холбогдоод буй авлигын хэргээс нь өршөөхийг уриаллаа. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний тэргүүн өөр улсын хууль хяналтын байгууллагын хяналтад байдаг эрүүгийн хэргийн талаар уриалга гаргаж, хөндлөнгөөс оролцох нь зохисгүй үйлдэл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Д.Трамп цахим хуудсандаа "Б.Нетаньяхугийн шүүх хурлыг нэн даруй цуцалж, эх орныхоо төлөө гавьяа байгуулсныг нь үнэлж өршөөл үзүүлэх хэрэгтэй" гэжээ. Улмаар “Би Б.Нетаньяхугаас өөр ийм их санаа нийлж, хамтран ажиллаж байсан хүнийг санахгүй байна” гээд “АНУ Израилийг аварсан. Одоо Б.Нетаньяхуг аврах болно” гэсэн байна. Мөн түүнийг "Израилийн түүхэнд байгаагүй дайчин эр" гэх зэргээр магтжээ. Б.Нетаньяхуг 2019 оны 11 дүгээр сард татвараас чөлөөлөхийг хүссэн гадаадын бизнесмэнээс оргилуун дарс, үнэт эдлэл зэрэг 200 мянган долларын үнэ бүхий бэлэг авсан гэх хэрэгт буруутгаж, одоо ч мөрдөн шалгасаар байгаа билээ. Мөн түүнээс гадна Катар улсаас нийтдээ 65 сая долларын авлига авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.