images

Монгол улс цахим засаглалын хөгжлөөр хоёр жилийн дотор 28 байр ахижээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-26


   Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн газраас хоёр жил тутамд "Цахим засаглалын хөгжлийн индекс"-ээр тэргүүлэгч орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргадаг билээ. Тэгвэл 2022-2024 оны хооронд төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд ахиц дэвшил гаргасан 12 улсын нэгээр манай улс шалгарсан бөгөөд энэ долоо хоногт Узбекистан улсад эхэлсэн НҮБ-ын “Нийтийн албаны форум”-ын үеэр батламжаа гардаж авчээ. Манай улс 2022 онд энэ үзүүлэлтээр дэлхийд 74 дүгээр байранд жагсаж байсан бөгөөд өнгөрсөн онд 28 байраар урагшилж 46 дугаарт, Ази тивд 13 дугаар байранд бичигдсэн юм. Цахим засаглалаар тэргүүлэгч орнуудыг НҮБ-ын “E-Government Survey” судалгааны дата мэдээлэлд үндэслэн гаргасан энэ индекст манай улс “өндөр” түвшнээс "маш өндөр" болж ахисан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.