Олон улсын үзэсгэлэн тэмцээнд монгол банхар шилдгийн шилдэг боллоо
Чихэнд чимэгтэй
2025-06-25
"Mongol Nomad” олон улсын нохойны үзэсгэлэн тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болж өндөрлөлөө. Уг тэмцээнд афганы гөрөөч нохой, пудель, хаски, лабрадор, такс зэрэг олон улсын үүлдрийн нийт 200 гаруй нохой оролцсоноос "Говийн сор" монгол банхар үржлийн газрын "Халх” нэртэй банхар шилдгийн шилдгээр шалгарчээ. Тэрээр өнгөрсөн оны зургаадугаар сард Монгол улсын их аварга цолны болзол хангасан охин нохой юм. Тэгвэл энэ жил "Говийн сор" үржлийн газрын ихэр нохойны нэг "Гойд" нэртэй банхар Монгол улсын их аварга цол хүртжээ. Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд Монгол улсын их аварга "Гарьд" тайга нохой шилдгээр шалгарсан байна. Тус тэмцээнийг Монголын Нохой судлалын холбоо, Монгол банхар судлалын холбооноос уугуул үүлдрээ Дэлхийн нохой судлалын холбоонд бүртгүүлэх ажлын хүрээнд зохион байгуулжээ. Энэ нь дэлхийд нөлөө бүхий, санал өгөх шүүгчдийг урьж, үзэсгэлэн тэмцээнүүдээ шүүлгэж танилцуулах бодлогын нэг хэсэг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.