Хэнтий: 500 гаруй алба хаагч хоёр өдөр гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хийнэ
Хөдөөгийн баясгалан
2025-06-24
Хэнтий аймагт өнөөдөр гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэ арга хэмжээнд аймгийн онцгой комисс, алба, мэргэжлийн анги, сумдын засаг дарга нарын нийт 500 гаруй ажилтан, алба хаагч хамрагдаж, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал зэргээр дадлага сургууль хийнэ. Сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж, тус газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг удирдан явуулах юм байна. Дашрамд дурдахад, Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт сүүлийн 10 жилийн хугацаанд 1066 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 111 хүний амь нас эрсдэж, 3.6 сая толгой мал хорогдон, 1.09 их наяд төгрөгийн хохирол учирчээ. Үүний дийлэнх нь буюу 51.4 хувийг объектын гал түймэр, 20.1 хувийг хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой осол, 14.7 хувийг халдварт өвчин, 11.5 хувийг ой, хээрийн түймэр эзэлж байгаа аж. Тэгвэл энэ удаагийн иж бүрэн сургууль нь орон нутгийн гамшгийн эрсдэл, болзошгүй аюулыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.
Гэрэл зургийг: ОБЕГ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.