images

Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монголд айлчилна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-24


   Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Узбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёев энэ сарын 24-25-ны өдрүүдэд манайд айлчилж байна. Энэ нь Узбекистаны төрийн тэргүүний Монголд хийж буй анхны айлчлал юм. Харин одоогоос жилийн өмнө У.Хүрэлсүх тус улсад айлчилсан нь мөн л анхных болж байв. Ийнхүү талууд 1992 оны нэгдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан бие биенийдээ анх удаа айлчилж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Манай улс өнгөрөгч онд Ташкент хотноо Элчин сайдын яам байгуулсан бөгөөд ирэх есдүгээр сард Улаанбаатар-Ташкент чиглэлд шууд нислэг үйлддэг болох гэж байгаа билээ. Мөн өнгөрсөн онд хоёр улсын төрийн тэргүүн уулзахдаа Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тохирсон юм. Түүнчлэн хоёр улсын бизнес форумд 300 гаруй аж ахуй нэгж оролцсон.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.