images

Өмнөд Солонгос: Төмөр замын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-24


   Зам тээврийн яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Өмнөд Солонгосын Дуньян их сургуульд төмөр замын чиглэлээр суралцах бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Уг хөтөлбөрт нийт 30 оюутныг сонгон шалгаруулах бөгөөд бүртгэл эхэлснээс таван хоногийн дотор 20 орчим оюутан бүртгүүлээд байгаа ажээ. Улмаар ирэх сарын 10-наас хойш сонгон шалгаруулалтыг явуулна. Сөүл хотод байрлах Дуньян их сургуулийн хичээлийн жил 2026 оны гуравдугаар сараас эхлэх бөгөөд шалгарсан оюутны сургалт болон дотуур байрны төлбөрийг дөрвөн жилийн турш 40 хувиар хөнгөлнө. Хэрэв суралцах хугацаанд амжилт гаргаж, голч дүнгийн оноогоор тэргүүлж, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд амжилттай оролцсон тохиолдолд дахин хөнгөлөлт эдлэх боломжтой ажээ. Ингэхдээ улирал бүр 500 мянгаас нэг сая воны урамшуулал олгох юм байна. Сонирхуулахад, Өмнөд Cолонгоc улс дахь хамгийн анхны төмөр замын сургууль гэгддэг Дуньян нь таван салбар сургууль, хоёр төв байр, 27 тэнхим, 18 харьяа байгууллага болон 15 эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнтэй. Тэтгэлгийн шаардлага болон дэлгэрэнгүйг энд дарж авна уу.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.