images

Холимог тулааны тамирчин М.Нандин-Эрдэнийг “Teolbone Liquid Factory” компанийн захирал ивээн тэтгэнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-19


   Өмнөд Солонгосын холимог тулааны “Road FC” холбооны тамирчин М.Нандин-Эрдэнэ буюу Окагийн хайрын түүхийг сонссон “Teolbone Liquid Factory” компанийн захирал Хан Ил-Ёнь түүнийг ивээн тэтгэхээр боллоо. Тэрбээр “Road FC” холбооны ерөнхийлөгч Жон Мүн-Хоноор дамжуулан Окатай танилцжээ. Улмаар Окагийн бэлтгэлийг ивээн тэтгэхээр болж, түүнд зориулан гэрийнх нь ойролцоо бэлтгэлийн заал байгуулж өгөхөөр амласан байна. Энэ түүхийг “Road FC” холбооны ерөнхийлөгч Жон Мүн-Хон хувийн “YouTube” хаягтаа энэ сарын 17-нд нийтэлжээ.

   М.Нандин-Эрдэнийн хайрын түүхийг сийрүүлбэл, түүнийг Монгол улсын сонирхогчдын боксын шигшээ багийн тамирчин байхад найз бүсгүй нь Өмнөд Солонгост сурдаг байжээ. Тэр үед найз бүсгүй нь түүнд өөрийг нь хүн дагаад байгааг хэлэхэд Ока мэдсэн даруйдаа түүнийг хамгаалахаар тус улсад очсон аж. Гэвч найз бүсгүйтэйгээ хамт Монголд буцаж ирэх боломжгүй болсон тул Өмнөд Солонгост суурьшиж, тэндээ хуримлан өдгөө хоёр хүүхэдтэй болсон гэнэ. М.Нандин-Эрдэнэ 1987 онд төрсөн бөгөөд 2000 онд сонирхогчдын боксоор хичээллэж УАШТ-ий хүрэл медаль хүртэж байсан бол 2014 онд холимог тулааны тамирчин болжээ. Тэрбээр энэ сарын 28-нд Сөүлд болох “Gubeun ROAD FC 073” тэмцээний сүүлийн шатанд ОХУ-ын Дагестаны тамирчин Камил Магомедовтай тулалдана. Хэрэв ялбал холбооны аваргын бүсийг авч, 100 сая воны шагнал хүртэх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.