Г.Занданшатарт Хойд Солонгосын ерөнхий сайд баяр хүргэв
Чихэнд чимэгтэй
2025-06-18
Монгол улсын Засгийн газрын шинэ тэргүүн Г.Занданшатарт Хойд Солонгосын ерөнхий сайд Пак Тэ-Сон баярын мэндчилгээ ирүүлсэн талаар тус улсын төрийн төв хэвлэл өчигдөр мэдээллээ. Пак Тэ-Сон нь 2024 оны 12 дугаар сард Хойд Солонгосын ерөнхий сайд болсон юм. Тэрбээр бямба гарагт илгээсэн баярын захидалдаа хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай дурджээ. Мөн хоёр талын уламжлалт нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаа талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэн хөгжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд шинэ ерөнхий сайдын эдийн засгийг хөгжүүлэх, ард түмний сайн сайхан байдлыг сайжруулах бодлого, үйл хэрэгт амжилт хүссэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.