images

АНУ: Галт уулын хадан цохионоос унасан эр амьд гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-18


   АНУ-ын Хавай аралд аялж явсан нэгэн жуулчин Килауеа галт уулын дэлбэрэлтийг ойроос харах гэж байгаад хөл алдан хадан цохионоос унажээ. Аз болоход галт уул дэлбэрч эхлэхээс өмнө замын хөдөлгөөнийг зохицуулахаар газар дээр нь ажиллаж байсан эрэн хайх, аврах багийнхан тэр даруй ослын газарт очиж, эрлийн ажиллагаа явуулж мөнөөх эрийг олж аварсан байна. Гуч гаруй насны залуу эр хадан цохионоос унаж байхдаа модны мөчирт өлгөгдөн тогтож амьд гарсан бөгөөд нүүр нь бага зэрэг шалбарснаас өөрөөр ноцтой гэмтэж бэртээгүй аж. Аврах албаныхан “Тэр хүн аз дайрч модонд өлгөгдөөгүй бол 30 орчим метрийн өндрөөс унах байсан” гэжээ. Түүнийг модноос дүүжлээстэй байх үед Килауеа галт уул дэлбэрч, 100 метр өндөрт лаав цацагдсан байна. Тус арлын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алба галт уул маш хүчтэй дэлбэрч байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэх, замд хаалт босгох, замын хөдөлгөөнийг зохицуулах зэрэг аюулгүй байдлын арга хэмжээг авч хэрэгжүүлж буйгаа дурдан хүмүүсийг хариуцлагатай, болгоомжтой аялахыг анхааруулж, "Галт уул нь байгалийн гайхамшиг боловч тоглоомын талбай биш" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.