“Amazon” компанийн “Prime day” хямдралтай худалдаа дөрвөн өдөр үргэлжилнэ
Анд нөхдийн мэдээ
2025-06-17
Цахим худалдааны “Amazon” компанийн “Prime Day” хямдралтай худалдаа ирэх сарын 8-11-ний хооронд 96 цагийн хугацаанд болно. Уг хямдралтай худалдааг 2015 онд жилийн гишүүнчлэлтэй хэрэглэгчдэдээ зориулан нэг өдрийн хугацаанд анх нэвтрүүлсэн бол 2019 оноос 48 цаг болгон хугацааг нь уртасгаж байв. Харин энэ жил анх удаа дөрвөн өдрийн хугацаанд бараа, үйлчилгээгээ гишүүнчлэлтэй хэрэглэгчдэдээ зориулан хямдруулах гэж байна. Энэ жил “Today's Big Deals” сэдвийн дор өдөр бүр өөр өөр томоохон брэндийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдах аж. Дэлхий даяар “Amazon” худалдааны платформд гишүүнчлэлтэй 200 сая хэрэглэгч байна. Гишүүнчлэлийн сарын төлбөр 14.99, жилийнх 139 доллар бөгөөд энэ жилийн "Prime Day" кампанит ажлын сурталчилгаанд сагсан бөмбөгийн тамирчин Леброн Жэймс тогложээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.