images

Өнөөдөр Ган, цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-17


   Өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-нд “Газраа нөхөн сэргээж шинэ боломж нээе” уриан дор дэлхийн Ган, цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна. НҮБ-аас 2021-2030 оныг экологийн нөхөн сэргээлтийн арван жил болгон зарласан. Тус байгууллагаас мэдээлснээр бид 2030 он гэхэд 1.5 тэрбум га газрыг нөхөн сэргээх шаардлагатай аж. Иймд газрыг нөхөн сэргээх үйлс нь ус, хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, шинэ ажлын байр бий болгохоос гадна уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эдийн засгийн чадавхыг сайжруулахад чухал нөлөөтэй болохыг Ган, цөлжилттэй тэмцэх өдрөөр олон нийтэд сурталчилж байна. Монголын ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн мэдээлснээр, хүн төрөлхтөн 150 сая га газрыг нөхөн сэргээж чадвал 200 сая хүний хүнсний аюулгүй байдлыг сайжруулж чадах аж. Мөн доройтсон газрын 15 хувийг сэргээхэд ургамал амьтны төрөл зүйл мөхөх аюулыг 60 хувиар бууруулдаг гэнэ. Түүнчлэн газрыг нөхөн сэргээхэд зарцуулсан нэг доллар бүр 30 долларын ашиг авчирдаг байна. Харин газрыг нөхөн сэргээх үйлсийг өргөжүүлснээр 2030 он гэхэд 60 сая ажлын байр бий болгох боломжтой гэжээ. 1994 онд НҮБ-аас “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” конвенц баталсанд өдгөө дэлхийн 195 улс нэгдээд байна. Манай улс 1996 онд тус конвенцыг соёрхон баталсан анхны 50 улсын нэг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.