Энэтхэг: Онгоцноос хоцорсны ачаар амьд үлджээ
Анд нөхдийн мэдээ
2025-06-16
Энэтхэг улсад осолдсон “Air India” компанийн зорчигч тээврийн онгоцонд суух ёстой байсан ч замын түгжрэлээс болж цагаасаа хоцрон амьд үдсэн эмэгтэй хамгийн азтай хүнээр тодроод байна. Тус улсын NDTV телевизийн мэдээлснээр Бхооми Чаухан хэмээх эмэгтэй тухайн өдөр Энэтхэгийн Ахмедабад олон улсын нисэх онгоцны буудлаас Лондон руу нисэх хуваарьтай байжээ. Гэвч тэрбээр замын түгжрэлээс болж нисэх цагаасаа арваад минут хоцорч ирсэн бөгөөд яаравчлан бүртгэлийн хэсэгт очиж учир байдлаа хэлэхэд онгоц аль хэдийн хөөрсөн байсан аж. Их Британийн иргэншилтэй Б.Чаухан Энэтхэгт ирж амраад тэр өдөр Лондон хот руу буцах ёстой байв. Нэгэнт явах боломжгүй болсон тэрбээр нислэгийн цагаа дараа өдрийнх рүү шилжүүлээд нисэх буудлаас буцаад гарч явахдаа онгоц осолдсон тухай мэдээ сонсжээ. Б.Чаухан энэ талаар "Би цочирдсондоо хамаг бие салгалах шиг болсон” гэж ярьсан байна. Онгоцноосоо хоцорсондоо маш их бухимдаж явсан нь хоромхон зуур арилан одсон тухай тэрбээр ярихдаа "Бурхан намайг аварсан" гэжээ. Түүний суух байсан онгоц хөөрөөд удалгүй 190 метрийн өндрөөс унаж осолдсон бөгөөд маш ховор тохиолоор нэг зорчигч амьд үлдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.