images

Хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн багачууд “Грассрүүтс” тэмцээнд түрүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-13


   Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Грассрүүтс” хүүхдийн тэмцээний 10 насныхны ангиллын аваргууд өнөөдөр тодорлоо. U10 насны ангилалд Ч.Төрболд дасгалжуулагчтай “Дэрэн” клубын багачууд түрүүлэв. Харин дэд байрыг Э.Ганзориг дасгалжуулагчтай “Унаганууд” баг эзэлсэн бол гуравдугаар байрыг А.Батболд дасгалжуулагчтай “Хоромхон” баг эзэллээ. Тэмцээний энэ ангилалд аймаг, нийслэлийн 54 багийн тамирчид таван өдрийн турш өрсөлдсөн юм. "Грассрүүтс" тэмцээн U10, U11, U12 насны ангиллаар эрэгтэй, эмэгтэй төрөлд болж байгаа бөгөөд нийт 136 баг өрсөлдөж байгаа билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.