images

Монгол малчдын амьдралыг харуулсан баримтат кино Австралийн хотуудад гарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-12


  Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нарын амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Чоно үүр шөнөөр ирдэг" баримтат кино 72 дахь удаагийн Сиднэйн кино наадмын уралдаант хэсэгт шалгаран оролцож байна. Киноны эхний үзвэрийг өнгөрсөн мягмар гарагт толилуулж, уран бүтээлчдийн төлөөлөл улаан хивсний ёслолд оролцсон бол өнөөдөр Сиднэй хотын худалдааны гудамжинд байрлах "State" теарт гаргасан бөгөөд үргэлжлүүлэн энэ сарын 14, 18-ны өдрүүдэд өөр өөр газар гаргахаар товложээ. Улмаар долоодугаар сарын 2-ноос эхлэн Австралийн долоон хотын кино театрт гаргахаар болсныг "Гүрү Медиа" компани цахим хуудсандаа мэдээлсэн байна. Уг бүтээл наадмын "Documentary Australia" болон "Sustainable Future" шагналд  нэр дэвшин өрсөлдөж байгаа ажээ. Австралийн найруулагч Габриэль Брэдигийн уг кинонд байгаль, цаг уурын өөрчлөлтийн үр дагавар жирийн малчин айлын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулдаг. Киног Австралийн "Overhere", Германы "Chromosom films", Монголын "Гүрү Медиа" компани хамтран бүтээсэн бөгөөд олон улсад “The Wolves Always Come at Night” нэрээр танилцуулж байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.