images

Австрали: Бусдын гэрийг эзгүйчилж амьдардаг эр баривчлагджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-12


   Австралийн Сиднэйн их сургуулийн оюутан Денура Лю найз залуугийнхаа хамт аялж яваад иртэл гэрт нь танихгүй хүн амьдарч байсан байна. 30 настай, Патрик Елкован гэх тэр залуу гэртээ байгаа мэт тухлан ажиггүй байсан бөгөөд гэрийн эзнийг орж ирэхэд огт сандарсан шинжгүй угтжээ. Түүгээр ч үл барам "Би яг гэрээ цэвэрлэж байлаа" гэж өгүүлээд, маш тайвнаар хувцас, эд зүйлсээ цуглуулж, өрөө хэсэн явсан байна. Гэрийн эзэн Д.Лю "Манай гэрт үл таних хүн нүцгэн зогсож байхыг хараад би үнэхээр цочирдсон. Айл андуураад ороод ирэв үү гэж эхэндээ бодсон" гэжээ. Уг этгээд хувцсаа цүнхэлж дуусаад тагтаар гарч зугтсан бөгөөд Лю бүсгүй даруй орон сууцны захиргаанд мэдэгдсэнээр холдож амжаагүй байхад нь баривчилж саатуулжээ. Тэрбээр гэрийн эзний эд зүйлсийг өөрийн юм шиг хэрэглэж, банкны картыг нь хүртэл ашигласан бөгөөд түүний гэрт долоо хоносон нь тогтоогдсон байна. Гэмт этгээд өмнө нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шийтгүүлж байжээ. Энэ удаад түүнийг бусдын эд хөрөнгөнд зөвшөөрөлгүй халдаж нэвтэрсэн хэргээр есөн сар баривчлах ял оноож, уг орон сууцны хорооллоор шалтгаангүйгээр явахыг хориглосон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.