Манай улс Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа
Чихэнд чимэгтэй
2025-06-05
Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Арабын нэгдсэн Эмират улсын Аль-Эйн хотноо Азийн шатрын холбооны ерөнхийлөгч Шейх Султан Халифа Аль Нэхьян бин Шакбүттай албан уулзалт хийжээ. Энэ үеэрээ стратегийн түвшинд буюу Монгол улсад тивийн чанартай олон улсын тэмцээнүүдийг тогтмол хийхээс гадна Ази тивд шатрын спорт их хөгжсөн орнуудтай холбоо тогтоож, туршлага солилцоход хамтран ажиллахаар ярилцсан байна. Түүнчлэн энэ уулзалтаар манай улс ирэх онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авчээ. Монголын шатрын холбоо 70 жилийн түүхэндээ анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. 2025 оны тэмцээн нь Арабын нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод зохион байгуулагдсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.