images

"Аврагч" спорт хорооны тамирчид бодибилдинг, фитнесийн улсын аварга болжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-28


   Онцгой байдлын ерөнхий газрын харьяа "Аврагч" биеийн тамир, техник спорт хорооны хоёр тамирчин "Монголын мистер" болон "Монголын мисс" улсын аварга шалгаруулах тэмцээнд ангилал тус бүртээ тэргүүн байр эзэлжээ. Монголын Бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооноос жил бүр зохион байгуулдаг уг тэмцээний боди фитнес ангилалд ахлах ахлагч Д.Отгонжаргал, бодибилдинг ангиллын +75 кг жинд дэд ахлагч Б.Түвшинжаргал аварга болсон байна. Д.Отгонжаргал энэ тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлж байгаа бол Б.Түвшинжаргал нь хоёр дахь жилдээ аварга болж "Монголын мистер" цолны болзол хангалаа. Энэ тэмцээнд давхардсан тоогоор 361 тамирчин оролцсон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.