images

“Юбикаб" нээлттэй хувьцаат компани болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-09


  Дуудлагын такси үйлчилгээний "Юбикаб" компанийн толгой болох “Юбикаб Холдинг” өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооноос нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авчээ. Ингэснээр үнэт цаасны бүртгэлд албан ёсоор бүртгэгдэж, хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалах боломж бүрдэв. Энэ нь технологийн салбарын монгол компани IPO гаргаж буй анхны тохиолдол болж байна. Анх 2013 онд такси үйлчилгээний салбарт технологийн үйлчилгээ нэвтрүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани 2018 онд "Интелмайнд", 2020 онд "М-Си-Эс Венчерс" компаниас тус тус хөрөнгө оруулалт авч байжээ. Улмаар 2021 онд групп компани болж өргөжин, өдгөө технологи, тээвэр, хүргэлт, харилцагчийн үйлчилгээний төв, хамтын ажиллагааг дэмжсэн төвүүд зэрэг зургаан чиглэлээр есөн охин компанитай болсны нэг нь дуудлагын такси үйлчилгээний "Юбикаб" компани юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.