Арабын Нэгдсэн Эмират улсад Диснэйлэнд байгуулна
Анд нөхдийн мэдээ
2025-05-09
Америкийн “Walt Disney” компани АНЭУ-ын нийслэл Абу Даби хотын Яс арал дээр Диснэйлэнд парк байгуулахаар төлөвлөж байгаагаа өнөөдөр зарлалаа. Тус компани зохиогчийн эрхийнхээ дагуу паркийн өнгө төрх, байгуулалт, архитектурыг тодорхойлох бол Абу-Даби хотод төвтэй "Miral Group" компани хөрөнгө оруулахаар болжээ. Энэ нь “Walt Disney” компанийн долоо дахь, Ойрх Дорнодын анхны Диснейлэнд болно. Шинэ Диснэйлэнд тоглоомын байгууламжаар хязгаарлагдахгүй, зочид буудал, дэлгүүр, ресторан зэрэг олон төрлийн үйлчилгээний газруудтай байх ажээ. Бүтээн байгуулалт хоёроос таван жилийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.