Олон улсын математикийн Олимпиадад оролцох монгол сурагчдын нэрс тодорлоо
Чихэнд чимэгтэй
2025-04-29
Олон улсын математикийн 66 дугаар олимпиад Австрали улсын Саншайн Көүст хотноо долоодугаар сарын 10-20-ны өдрүүдэд болохоор товлогдсон билээ. Олимпиадад оролцох Монголын багийг Монголын Математик Олимпиадын хороо гурван сорилын нийлбэр дүнгээр шалгаруулахад Монголын багт "Сант" сургуулийн сурагч С.Манлай, Д.Хүслэн, "Шинэ үе" сургуулийн сурагч Б.Тэнүүнсайхан, Нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч А.Ивээл, Б.Бэлгүтэй, Б.Төвшиндалай нар багтахаар болсон байна. Тэд Олимпиад болохоос өмнө буюу зургаадугаар сарын 20-ноос долдугаар сарын 10-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотод болох Олон улсын математикийн зуны гуравдугаар сургалтад хамрагдана. Сурагчдыг Ү.Отгонбаяр, Т.Базар нар ахлах бол туслах багшаар Т.Хулан ажиллах ажээ. Өнгөрсөн жилийн математикийн Олимпиадад монгол сурагчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ.
Гэрэл зурагт: Олон улсын математикийн 65 дугаар Олимпиадад оролцогчид ММОХ ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.