images

Хөвсгөл: Хүслийн хад орчмыг энэ зун тохижуулж дуусна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-04-28


   Аялал жуулчлалын улиралд монголчуудын олноор очдог Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд орших Хүслийн хад орчмын аюулгүй, ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхээр өнгөрсөн онд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тохижилтын ажлыг хийж эхлүүлсэн билээ. Энэ ажил өнгөрсөн долоо хоногийн байдлаар 95 хувьтай буюу дуусах дөхөж байгааг тус аймгийн Засаг даргын тамгын газар мэдээллээ. Орон нутгийн “Жавхлант Хүслэн” компани уг газарт явган хүний зам, сүүдрэвч, бүтээгдэхүүн борлуулах цэг, амрах талбай, завины зогсоол, ариун цэврийн байгууламж бүхий цогцолбор байгуулж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах ажээ. Сонирхуулахад, Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоос нуур луу түрж орсон уг хадан хошууг нутгийн иргэд Сомоо сэрдэг хэмээн нэрлэдэг байжээ. Улмаар Хөвсгөл нууранд очсон хүмүүс хүслээ шивнэн, ажил үйлсээ даатган залбирдаг болсноор Хүслийн хад хэмээн нэрийдсэн түүхтэй. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.