images

Шотланд: Өөд болсон ээжийнхээ үлдээсэн сугалаагаар их мөнгө хожив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-28


   Шотландын Абердин хотод амьдардаг 34 настай Лиам Картер хэмээх эр талийгаач ээжийнхээ эд зүйлсийг цэгцэлж байхдаа олсон сугалааны тасалбараар их хэмжээний мөнгө хожжээ. Тэрбээр ээжийнхээ гэрийг янзалж байтал гал тогооны шүүгээнээс дугтуйтай зүйл гарч ирсэн бөгөөд дугтуйн дээр "Бямба гарагийн тохирлыг бүү март" гэсэн бичиг, дотор нь сугалааны тасалбар байжээ. Ээж нь амьд сэрүүн байхдаа долоо хоног бүр сугалааны тасалбар худалдаж авдаг байсан аж. Тасалбар олж авснаа Л.Картер нэг их ойшоогоогүй бөгөөд хаях гэж байснаа юутай ч тохирлыг нь шалгаж үзэхээр болжээ. Улмаар тохирол болох өдөр сугалааны аппликэйшнээр шалгахад 18 мянган паундын хожил таарчээ. Тэрбээр "Ээж минь өөд болохынхоо өмнө надад сугалааны тохирлын тухай ярьж байсан. Хүүдээ сүүлчийн удаа том бэлэг үлдээгээд явжээ” гэсэн байна. Сугалааны оператор "Сугалаа зөвхөн мөнгөнөөс гадна хүнд асар их баяр баясгалан, сэтгэлийн дэм өгдөг” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.