Пакистан: Афганистаны дүрвэгсдийг олон мянгаар нь албадан гаргаж эхлэв
Анд нөхдийн мэдээ
2025-04-09
Пакистан улс энэ сард Афганистаны дүрвэгсдийг албадан буцаах ажлыг эрчимжүүлснээр өнөөдрийн байдлаар 9000 орчим хүнийг албадан гаргаад байна. Олон улсын цагаачлалын байгууллагын төлөөлөгч AFP агентлагт өгсөн ярилцлагадаа "6, 7-ны өдрүүдэд Пакистанаас албадан гаргасан афганчуудын тоо өдөрт дунджаар 4000 хүрсэн" гээд "Цаашид бичиг баримтгүй афган цагаачид болон Афганистаны иргэний үнэмлэхтэй иргэд ороод энэ тоо 1.6 сая хүрэх магадлалтай” гэжээ. 1979 онд ЗХУ Афганистан руу цөмрөн орох үеэр дүрвэн гарсан иргэд, мөн 2021 онд талибууд Афганистаны засгийн эрхэнд гарахад мөн дүрвэн гарсан олон сая афган хүн Пакистанд оршин суудаг. Энэ талаар Пакистаны эрх баригчид мэдэгдэхдээ "Талибаны засгийн газар террорист бүлэглэлүүдийг хамгаалдаг төдийгүй Пакистанд хууль бусаар амьдарч буй афганчууд ч мөн террорист халдлага үйлддэг" гэжээ. Үүний хариуд Афганистаны Цагаачлалын яам мэдэгдэл гаргаж "Афган цагаачдыг албадан гаргаж буй Пакистаны үйлдэл нь олон улсын болон исламын орнуудын зарчмын эсрэг байна" гэснийг AFP агентлаг уламжиллаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.