images

Лондонд “Монгол тэмээний өдөрлөг” болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-27


   Английн Лондон хотноо ирэх тавдугаар сарын 1-ний өдөр болох “Монгол тэмээний өдөрлөг”-т оролцох иргэдийг бүртгэж эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Торгоны замын тэмээ” ТББ-тай хамтран Лондон хотын "Порчестер" танхимд зохион байгуулах уг арга хэмжээний үеэр үзэсгэлэн худалдаа, компаниуд хоорондын уулзалт, Монголын виртуал аялал, язгуур урлагийн тоглолт, загварын шоу зэрэг болно. Мөн жижиг дунд үйлдвэрлэгчдийг Английн бизнесийнхэнтэй уулзаж хэлэлцэх боломжоор хангах ажээ. Тэгвэл ААН-үүд өдөрлөгт оролцохоор бүртгүүлэхдээ 3300 фунт буюу 14 сая төгрөгийн хураамж төлнө гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Өдөрлөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Элчин сайд асан Ц.Сүхбаатар, Азийн топ модель О.Уянга, зохиолч, зураач Ж.Саруулбуян нар хамтран зохион байгуулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.