images

Улаанбурхны бүртгэгдсэн тохиолдол 100 дөхлөө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-26


   Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 93 тохиолдол лабораториор батлагдсаныг мэдээллээ. Мөн сэжигтэй тохиолдол 50 гаруй байгаа бөгөөд ихэнх нь ерөнхий боловсролын сургуулиудад голомтлон гарч байгааг тодотгосон байна. Тиймээс иргэдийг өөрсдийн санаачилгаар улаанбурханы эсрэг вакцинд хамрагдахыг уриалжээ. Улаанбурхан өвчин нь халдварын тархалт өндөртэй ч вакцины тусламжтайгаар урьдчилан сэргийлэх боломжтой юм. Ингэхдээ эцэг, эхчүүд хүүхдээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд есөн сартай болон хоёр настайд нь бүрэн хамруулсан эсэхийг шалгах хэрэв хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан  нөхөж хамрагдах ажээ. ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд дархлаажуулалт, эмнэлгийн бэлэн байдал болон хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхээр Өмнөговь, Дундговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Орхон, Ховд, Булган аймгуудад ажиллаж байгаа билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.