Өмнөд Солонгосын хаягийн мэргэжилтнүүд Монголд ирлээ
Чихэнд чимэгтэй
2025-03-25
Монголын Засгийн газрын хүсэлтээр Өмнөд Солонгосын тал манай Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газартай хамтран “Монгол улсын хаягийн системийг боловсронгуй болгох, хаягийн мэдээллийн системийг хөгжүүлэлтийг дэмжих төсөл”-ийг өнгөрсөн оны тавдугаар сард хамтран хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ төслийн дагуу Өмнөд Солонгосын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамнаас Монголд хаягийн дөрвөн мэргэжилтэн өчигдөр илгээснийг “Chosun Daily” сонин уламжлав. Солонгос мэргэжилтнүүд улсынхаа замын нэр хаягийн системийг Улаанбаатарт хэрэгжүүлэхэд туслах зорилгоор тав хоног ажиллахаар ирж байгаа юм. Энэ томилолт анхных биш бөгөөд 2024 оны зургаадугаар сард мөн мэргэжилтнүүд ирж байжээ. Сонирхуулахад, өнгөрсөн оны есдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотын Сөүлийн гудамжинд хаягийн тэмдэглэгээний дурсгалын гэрэлт самбар байршуулсан юм. Нийслэлийн зам, талбай, байгууллагын хаягийг тодорхой болгосноор түргэн тусламж, онцгой байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх, шуудан, ачаа тээврийг хялбар хүргэх, газар, үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг төвөггүй олох боломж сайжирна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.