Онгоц хойшилсноос болж бухимдсан зорчигчдыг пиццагаар тайвшруулжээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-21
АНУ-ын Өмнөд Каролина мужийн Чарлстоны олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх байсан онгоц цаг агаарын таагүй байдлын улмаас дөрвөн цаг гаруй саатсан байна. Гадагш гаргахгүй байсан тул зорчигчид онгоцон дотроо хашигдан удаан хүлээж залхсан энэ үед Алекса Феррара хэмээх эр пицца захиалж, онгоцны багийнхныг оролцуулаад бүх хүнд хүртээжээ. Түүний хийж цахим орчинд тараасан бичлэгт үзүүлснээр, онгоцны үйлчлэгчид инээмсэглэн зорчигчдод пицца тарааж байна. А.Феррара "Онгоцон дотор гурван цаг суусны дараа, цаг агаарын тааламжгүй нөхцлийн улмаас нислэг дахин нэг цаг хойшилно гэсэн мэдээлэл аваад ойролцоох мухлагаас пицца захиалан олуулаа хувааж идсэн” гэжээ. Удаан хүлээснээс ихээхэн бухимдаж байсан зорчигчид найрсаг зорчигчийн ачаар тайвширч, пицца идэж, хоорондоо яриа өрнүүлэн байсныг онгоцны багийнхан хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.