Ооносато, Такаяасү хоёрын хэн нь Харү башёд түрүүлэх вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-03-21
Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өнөөдөр болж байна. Одоогийн байдлаар дээд зиндааг 25 настай залуу оозэки Ооносато, 35 настай туршлагатай бөх, зүүний маэгаширагийн дөрөвдүгээрт эрэмбэтэй Такаяасү нар хоёр унаа, 10 даваатай тэргүүлж байна. Өчигдөр Ооносато Такэрүфүжигээр давж түүнийг аваргын төлөөх өрсөлдөөнөөс хассан бол Такаяасү Оохогоор давсан билээ. Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил Киришима Б.Лхагвасүрэнгээр ес давж ялагчийн төлөөх өрсөлдөөний хоёрдугаарт Такэрүфүжи, Аонишики нартай хамт үлдэж чадав. Мөн залуу бөх Оонокацү Б.Чойжилсүрэн найм давлаа. Харин кадобан буюу наймаас дээш давж чадахгүй бол оозэки цолоо алдах эрсдэлтэй байгаа Котозакүра долоон даваатай яваа тул түүнд цолоо хадгалах боломж байсаар байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.