images

Үндэсний дээд лигийн шигшээ дөрвөн баг тодорлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-20


   Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн хагас шигшээ буюу финалын шатанд өрсөлдөх багууд тодорчээ. Дээд лигийн аваргын цомын төлөө “Хасын Хүлэгүүд”, “Сэлэнгэ Бодонс”, “SG Apes”, “Бишрэлт Металл” гэсэн дөрвөн баг тунаж үлдсэн байна. Хагас шигшээ шатны эхний цуврал маргааш буюу баасан гарагт "Хасын Хүлэгүүд", "Сэлэнгэ Бодонс" багийн тоглолтоор эхэлнэ. Улмаар энэ дөрвөн баг дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл хоорондоо цувралаар тоглох хуваарьтай юм.

   “Хасын Хүлэгүүд” баг нь дээд лигт 22 жил тоглохдоо найман удаа аваргын цом хүртсэн түүхтэй. “Сэлэнгэ Бодонс” баг нь лигт хоёр дахь жилдээ тоглож буй бөгөөд энэ удаа "Би Си Эйч Найтс" багийг 82:84 харьцаатайгаар буулган авч, шигшээ дөрөвт анх удаа үлдсэн байна. Харин “SG Apes” баг өнгөрсөн жил хагас шигшээ шатанд оролцох эрхийн төлөө "Бишрэлт Металл" багтай таарч хожигдсон бол энэ улиралд "Эрдэнэт Майнерс" багийг 96:91 онооны харьцаагаар буулган авчээ. "Бишрэлт металл" багийн тухайд 2022 оноос Дээд лигт тоглож байгаа бөгөөд "Завхан бродерс" багийг 94:82 харьцаатай ялснаар энэ удаагийн хагас шигшээд шалгарсан юм.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.