images

Томас Бах насан туршдаа Олон Улсын Олимпын Хорооны хүндэт ерөнхийлөгч байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-20


  Олон Улсын Олимпын Хорооны 144 дүгээр чуулган Грект өчигдөр эхэлж, нэгэн онцлох шийдвэрийг гаргажээ. Эхний өдрийн чуулганаар гишүүн орнууд санал нэгтэйгээр одоогийн ерөнхийлөгч Томас Бахыг насан туршид нь хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжлөхийг дэмжсэн байна. Т.Бах нь 12 жилийн турш ОУОХ-г удирдаж ирсэн бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь энэ оны зургаадугаар сарын 23-нд буюу Олимпын баярын өдөр албан ёсоор дуусгавар болох юм. Түүнийг залгамжлах шинэ ерөнхийлөгчийг ОУОХ-ны өнөөдрийн чуулганаар сонгоно. Шинэ ерөнхийлөгчид долоон нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд гишүүн орнуудын олонхын саналаар сонгох юм. 1970-аад онд Германы туялзуур жадны шигшээ багийн тамирчин байж Дэлхийн аваргын хүрэл, Олимпын аваргын алтан медаль хүртэж явсан Т.Бах ОУОХ-ны 9 дэх ерөнхийлөгчийн албыг 2013 оноос хойш тасралтгүй хашсан билээ.   

Гэрэл зургийг: МҮОХ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.