Одон орон судлалын улсын олимпиад Өвөрхангайд болно
Чихэнд чимэгтэй
2025-03-20
Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд Одон орон судлалын олимпиад зохион байгуулах гэж байна. Энэ жил ес дэх удаагаа зохиогдож буй тус олимпиад Өвөрхангай аймагт ирэх сарын 5-9-ний өдрүүдэд болохоор товлогджээ. Өнгөрсөн жилийн уралдаан Хөвсгөл аймагт Улсын физикийн олимпиадын хүрээнд болж 100 гаруй сурагч оролцсоноос дунд ангийн ангилалд Орхон аймгийн сурагч У.Бэлгүтэй, Улаанбаатар хотын 11 дүгээр сургуулийн сурагч Ж.Гарет, "Сант" сургуулийн сурагч Ц.Цэлмэг эхний гурван байранд шалгарч байжээ. Харин ахлах ангийн төрөлд Улаанбаатар хотын "Шинэ Монгол" сургуулийн сурагч И.Ирмүүн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын V сургуулийн сурагч Г.Алтан-Эрдэнэ, Архангай аймгийн II сургуулийн сурагч С.Дэлгэрбат нар тус тус тэргүүлж байв. Олимпиадад сурагчид одон орон, геофизиктэй холбоотой бодлого бодож өрсөлддөг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.