ТЦА: Цахилгаан хөдөлгүүртэй хоёр дугуйт улсын дугаартай байх ёстой
Чихэнд чимэгтэй
2025-03-20
Стандартын шаардлага хангаагүй цахилгаан хөдөлгүүртэй хоёр дугуйт тээврийн хэрэгсэл унаж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа. Тодруулбал, гэрэл дохиогүй, хоёр талын тольгүй, арын тормозны гэрэлгүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг стандартын шаардлага хангаагүй гэж үзэх бөгөөд 18-аас дээш насны, “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалах хэрэгсэлтэй иргэд замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг тус албанаас хэрэгжүүлж эхлээд байна. Сүүлийн гурван жилд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопед зэрэг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл унаж яваад осолдож гэмтсэн 887 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь бага насны хүүхдүүд байжээ. Иймд насанд хүрээгүй иргэн уг тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцвол тээврийн хэрэгслийг хураах, саатуулах арга хэмжээ авч байгаа аж.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд хөдөлгүүрээр тоноглогдсон мопедоос бусад бүх төрлийн тээврийн хэрэгслийг механикжсан тээврийн хэрэгсэл ангилалд хамааруулдаг. Өөрөөр хэлбэл, мопед гэдэгт 0.25-4 вкт хүртэл цахилгаан хөдөлгүүртэй, техникийн хурд нь 50 км\-цаас бага үзүүлэлттэй тээврийн хэрэгсэл багтаж буй юм. Тиймээс уг хоёр үзүүлэлтийн аль нэг нь илүү гарсан байх юм бол механикжсан тээврийн хэрэгсэл гэж үзэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.