Хятад: Скүтэр, дугуй унадаг, юм оёдог, бүжиглэдэг робот бүтээжээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-14
Хятадын Шанхай хотын “AgiBot” үйлдвэр хүн дүрст шинэ роботоо өчигдөр танилцуулсан нь олны анхаарлыг ихээр татлаа. Учир нь, тус робот алхах, гүйх, эргэхээс гадна скүтэр дээр тэнцвэрээ олж явах, дугуй унах, зүүгээр юм оёх, хүнтэй адил бүжиглэх зэрэг олон үйлдэл хийх чадвартай ажээ. Робот 1.3 метр өндөр, 33.8 кг жинтэй, “Lingxi X2” нэртэй бөгөөд эрүүл мэндийн болон үйлчилгээний салбар, айл гэр зэрэг төрөл бүрийн орчин нөхцөлд ашиглаж болно хэмээн үйлдвэрлэгч компани мэдэгджээ. Тухайлбал энэ робот эмчийн бичгийг хурдан уншиж ойлгох чадвартай гэнэ. Мөн хүний сэтгэл хөдлөлийг нүүрний хувирал, дуу хоолойны өнгө, өгч буй хариу зэргээс нь мэдрэх, харилцан ярианд маш хурдан хариу өгөх чадвартай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.