Европт энхийг тогтоох сайн дурын эвсэл байгуулна
Анд нөхдийн мэдээ
2025-03-11
АНУ, Украин улс дайны гал зогсоох болон ашигт малтмалын тухай хэлэлцээ хийхээр бэлтгэж байгаа энэ үед Их Британи, Франц улс дайны дараах энхийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, Францын нийслэл Парис хотноо Украины дайны дараа энхийг сахиулах хүчин байгуулах асуудлыг 30 орчим орны цэргийн штабын дарга, төлөөлөгчдийг оролцуулан хэлэлцэхээр болжээ. Уг хэлэлцээнд АНУ-аас бусад НАТО-гийн орнуудын ихэнх нь хамрагдах бөгөөд НАТО-гийн гишүүн биш боловч Европын холбооны гишүүн орнууд болох Ирланд, Кипр, Австри зэрэг улсын Зэвсэгт хүчний штабын дарга нар оролцоно. Мөн Өмнөд Солонгос, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг Ази, Номхон далайн орнууд уулзалтад ажиглагчаар оролцох төлөвлөгөөтэй байна. Уулзалтаар Их Британи, Францын санал болгож буй "Сайн дурын эвсэл"-ийн төслийг танилцуулж, улс орнууд ямар хувь нэмэр оруулах талаар илүү тодорхой хэлэлцэх ажээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Кийр Стармер нар дайны дараах эвлэрлийн гэрээг байгуулж Европт энх тайвныг тогтооход манлайлан оролцохоо мэдэгдэв. Мөн Дани улс энхийг сахиулах ажиллагаанд оролцоход бэлэн байгааг Гадаад хэргийн сайд нь илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.