images

1942 оны энэ өдөр МУИС-ийг байгуулах тухай тушаал гарчээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-03


   БНМАУ-ын Ардыг гэгээрүүлэх явдлын сайд 1942 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “Улсын дээд сургуулийн бэлтгэл курс нээх ба захирлыг томилох тухай” 37 тоот тушаал гаргаж, өнөөгийн МУИС-ийн үндэс суурийг тавьж байжээ. Энэ тушаалыг сийрүүлбэл,

Бүгд найрамдах Монгол ард улсын Ардыг гэгээрүүлэх явдлын сайдаас гаргасан 37 дугаар тушаал.

Улаанбаатар хот.

Утга нь, Улсын дээд сургуулийн бэлтгэл курс нээх ба захирлыг томилох тухай.

Нэгдүгээр зүйл, Улсын дээд сургуулийн бэлтгэл курсийг 03 дугаар сарын 03-ны өдөр нээж хичээлийг эхлүүлсүгэй. Энэхүү өдрийг тус сургуулийн дээд өдөр болгон дурссугай.

Хоёрдугаар зүйл, Улсын дээд сургуулийн бэлтгэл курсээс захиралд ажлын чадвар, дадлага туршлагыг харгалзаж 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирал нөхөр Чимэддамбыг дэвшүүлэн томилж ажиллуулсугай…” гэжээ. Энэ нь, Сайд нарын Зөвлөлийн 1940 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн “Улаанбаатар хотноо Улсын университет байгуулах тухай” 45 дугаар тогтоол гарснаас хойшх улсын их сургууль байгуулах асуудлыг бодит болгосон түүхэн шийдвэр ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.