images

Н.Сэлэнгэ Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд гурав дараалан түрүүллээ  

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-24


   Олон улсын уулын холбооны 2025 оны мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх цуврал АНУ-ын Лонгмонт хотод болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд "Сутайн бор" клубийн тамирчин Н.Сэлэнгэ түрүүлж алтан медалийн болзол хангасан бол мөнгөн медалийг АНУ-ын, хүрэл медалийг Чехийн тамирчин хүртжээ. Мөн Монголын тамирчдаас Н.Хэрлэн эрэгтэйчүүдийн хурдны төрөлд алт, Ч.Мандахбаяр мөнгөн медаль авч, О.Сайханжаргал шагналт VI байранд шалгарав. Н.Сэлэнгэ энэ тэмцээнээс алтан медаль хүртсэнээр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд гурав дараалан түрүүлж байна. Өмнөд Солонгосын Чонсон хотоос эхэлсэн Дэлхийн цомын цуврал тэмцээн нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Швейцарын Заас-Фээ хотод үргэлжилж, нэгдүгээр сарын 31-нээс энэ сарын 2-ны өдрүүдэд Францын Шампани-ан-Вануаз хотод болж, энэ сарын 21-23-ны өдрүүдэд АНУ-ын Лонгмонт хотод болсон нь энэ юм. Мөсөнд авирагчдын дараагийн цуврал тэмцээн энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд Канадын Эдмонтон хотод болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.